Фото мэдээ


нийт 10

ИТХ-ын даргын ажил хүлээлцэв.

2024-10-28 4
2012-2024 онуудад сумын хурлаар төлөөлөгчөөр сонгогдож, Сумын засаг даргаар 8 жил , ИТХ-ын даргаар 4 жил ажилласан Т.Гомбосүрэн, Мөн Сумын засаг даргаар 4 жил, ИТХ-ын даргаар 8 жил ажилласан М.Бат-Эрдэнэ нар 2024-2028 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшилгүйгээр шинээр сонгогдож ,томилогдсон ИТХ-ын дарга Л.Энхтайван ,Сумын засаг дарга Ц.Ганбаатар нартаа ажлын амжилт хүсэж үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв.

ИТХ-ын Анхдугаар хуралдаан болов.

2024-10-24 11
Хэлэлцсэн асуудлууд: 1. Орон нутгийн хурлын сонгуулийн дүнгийн тухай 2. ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 3. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны дэгийг батлах 4. ИТХ-ын зохион байгуулалтын тухай Үүнд: а. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох , чөлөөлөх тухай б.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн гишүүдийг сонгох,чөлөөлөх тухай в.Сумын засаг даргад нэр дэвшүүлэх санал уламжлах тухай 5. Төсвийн тодотгол

Бөхийн барилдаан зохион байгуулах тухай

2024-01-13 149
Ардчилсан Шинэ үндсэн хуулийн 32 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулав.

хуралдаан зарлах тухай

2023-12-15 110
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 76.19 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 1. Сумын Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх тухай. 2. Сумын 2023 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаар тогтоосон шийдвэрийн хэрэгжилтийн тайлан, 2024 оны ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны хязгаарыг тогтоох тухай. 3. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны тайланг хэлэлцэж, 2024 оны төлөвлөгөөг батлах тухай. 4. Сумын төсөвт байгууллагын зарим өмчийг актлах , дахин үнэлгээ хийж аймгийн өмчийн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх. 5. Хоршоо хөгжүүлэх сангийн 2023 онд хийгдсэн ажлын тайлан 2024 оны төсөв батлах. 6. ОНХС-ийн хөрөнгөөр 2023 онд хийгдсэн ажлын тайлан, 2024 онд хэрэгжүүлэх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын зардлыг батлах. 7. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл , 2024 оны төсөв батлах тухай.

ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан.

2023-09-22 120
Сумын иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанд эхэлж байна. Хэлэлцэх асуудлууд: 1. Сумын эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн 2022 оны зардлын тайлан 2023 оны үйл ажиллагааны тухай Илтгэгч: С.Гүрсүрэн (сумын эрүүл мэндийн төвийн ажилтан) 2. Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн ажлын тайлан цаашдын зорилтын талаар Илтгэгч: Ю.Цэнгэлмөрөн (ЕБС-ийн захирал) 3. Өрх бүрт угийн бичиг хөтлүүлэх хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний тухай Илтгэгч: Ж.Лхамсүрэн (Соёлын төвийн эрхлэгч) 4. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлын тайлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал Илтгэгч: Ж.Лхамсүрэн (Соёлын төвийн эрхлэгч)

Архи согтууруулах ундаагүй наадацгаая

2023-07-05 209
"Спирт" үгүй наадая уриалга

Багийн иргэдийн нийтийн хурал мэдээлэл

2023-04-20 74
Багийн Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй. Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно. Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тухайн хуралдаанаас сонгосон дарга удирдаж явуулна.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг улируулан сонгож болно. ✅Баг, хоргрооны иэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: • Баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх; • Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх; • Хурлын хуралдааны даргыг сонгох; • Баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх; •Тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх; • Засаг даргыг хууль тогтоомжид заасан үндэслэлээр огцруулах санал гаргах; • Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх;

уралдаан зарлах тухай

2023-04-20 103
уралдааны удирдамж

"МЭДЭГТҮН-САХИГТУН" нэртэй дэвжээ тэмцээн зохион байгууллаа.

2023-01-13 63
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан "МЭДЭГТҮН-САХИГТУН" арга хэмжээний хүрээнд зохион явуулсан "Дэвжээ тэмцээн" 2023.01.13.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%