Сумын танилцуулга


нийт 1

Сумын товч танилцуулга

2023-05-10 100
Тус сум нь 1924 онд байгуулагдсан 205.4 мянган га нутаг дэвсгэртэй, далайн түвшнээс дээш дунджаар 1700-1900 м өргөгдсөн, сумын төв нь Улаанбаатар хотоос 795 км , аймгийн төвөөс 123 км зайтай. Аймгийнхаа Галт, Жаргалант, Бүрэнтогтох,Төмөрбулаг, Завхан аймгийн Их –Уул сумдтай хил залган оршдог. Булнай нуруу /2500 м/, Зөөлөн, Нүхт, Дашдэрчин уул /2554 м/ гэх мэт уулархаг нуруудтай. Нутгийн ихэнхийг нь Цагаан мөс, тээл,Тээлийн гол, Зүүн нуур,Шар хоолой, Зүүн хоолой Нүхт, Хөөнгө,Бүгсий, Бүгдгээний хөндий эзэлдэг. Монгол улсын хөдөлмөрийн баатар Чойнорын Түчин, Базарын Ширэндэв, Дэчингүнсэн Туваанжав, Бираагийн Чимэд, Монгол улсын ардын багш Бираагийн Чимэд, Жигжидийг Нямжав тэргүүтэй олон арван гавьяат эрдэмтдийн өлгий болсон нутаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1501
589 / 39%
474 / 32%
213 / 14%
225 / 15%